IAAC Presentation

11
© Авлигатай тэмцэх газар, 2017 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр Төр, хувийн хэвшлийн түншлэл

Transcript of IAAC Presentation

© Авлигатай тэмцэх газар, 2017

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр

Төр, хувийн хэвшлийн түншлэл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 51

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийг хавсралтаар баталсугай.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Авлигатай тэмцэх газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2

Хөтөлбөрийн зорилго

Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх:

Төрийн байгууллага

албан тушаалтан

хувийн хэвшил

иргэний нийгэм

улс төрийн нам, бүлэг

олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх,

ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх

3

Хөтөлбөрийн зорилт, чиглэл

1) Нийтийн алба

2) Төрийн үйлчилгээ

3) Төсөв, санхүү, аудит

4) Худалдан авах ажиллагаа

5) Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллага

6) Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа

7) Иргэд, олон нийтийн хяналт

8) Мэдээлэл авах эрх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа

9) Улс төрийн намын үйл ажиллагаа

10) Соён гэгээрүүлэх ажил

11) Олон улсын хамтын ажиллагаа

4

Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд МУҮХ-д зааснаас гадна дараах зарчмыг баримтлана:

Хууль дээдлэх

Хариуцлагатай байх

Ил тод, нээлттэй байх

Нийтийн ашиг сонирхлыг дээдлэх

Хамтын ажиллагаа уялдаа холбоотой байх

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийн зарчим

5

Хөтөлбөрийн 4.1.6. Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтыг хангах чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.6.1.хувийн хэвшлийн байгууллагуудын авлигын эсрэг сүлжээний үйл ажиллагааг дэмжих, дэлхийн эдийн засгийн форумын авлигын эсрэг түншлэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх;

4.1.6.2.хувийн хэвшлийн байгууллагуудыг чадавхжуулж, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн заагийг тодорхойлох;

4.1.6.3.төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг өргөжүүлж, аливаа санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах;

4.1.6.4.картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан эрх зүйн орчинг сайжруулах;

4.1.6.5.олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах.

6

Авлигын эсрэг НҮБ-ын конвенц

2 дугаар бүлэг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

12 дугаар зүйл. Хувийн хэвшил

3 дугаар бүлэг. Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах

21 дүгээр зүйл. Хувийн хэвшил дэх хээл хахууль

22 дугаар зүйл. Хувийн хэвшил дэх эд хөрөнгийг завших

26 дугаар зүйл. Хуулийн этгээдийн хариуцлага

39 дүгээр зүйл. Үндэсний эрх бүхий байгууллага, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа

7

Авлигын эсрэг үндэсний чуулган (салбар хуралдаанаас гарсан санал, дүгнэлт)

Бизнесийн ёс зүйн зарчмыг батлан гаргах, хэрэгжүүлэх, тайлагнах;

Авлигатай тэмцэх механизмийг боловсронгуй болгон хувийн хэвшил дэх авлигыг гэмт хэрэгт тооцон хариуцлага ноогдуулах;

Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд үр дүн гаргаж ажилласан хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагыг урамшуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

Компаниудад ил тод байдлын үнэлгээ тогтоох, ёс зүйг дээшлүүлэх, авлигаас сэргийлэх арга хэрэгсэл боловсруулах, төр, хувийн хэвшлийн нэгдмэл хамтын ажиллагааг бэхжүүлэх;

Худалдааг хөнгөвчлөх талд анхааран ажиллах, нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх;

Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод болон иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх, хэрэгжилтийг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх, шаардлага хангасан мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх;

Чадавхийг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэх;

8

Авлигын эсрэг үндэсний чуулган (салбар хуралдаанаас гарсан санал, дүгнэлт)

Төрийн үйлчилгээ хэрэгжүүлж байгаа газруудад хууль зүйн нөхцөл байдлаас авлига гараад байна уу, төрийн албан хаагчаас хамаараад байна уу гэсэн дагнасан судалгаа гаргах;

Шилэн худалдан авах ажиллагааг бий болгох, хэрхэн шалгарсан талаар иргэдэд нээлттэй ил болгох, стандартыг судлан ойрын хугацаанд шийдвэрлэх;

Эрсдлийн судалгааг хамтран хийх;

Хөрөнгө оруулагчдийг хамгаалах чиглэлээр тодорхой хууль тогтоомж гаргах;

Хил, гаалийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах, чиг үүргийн давхардлыг арилгах, мэдээллийн ил тод байдлыг нээлттэй байлгах;

ISO 37001 “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо” стандарттай холбоотой хэлэлцүүлэг хийх, хэлэлцүүлгээс үндэслэн үр дүн болон зөв нэр томьёололыг тогтоох.

9

Ашигласан материал

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц

Авлигын эсрэг хууль, 2006 он

Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2010 он

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоол

Авлигын эсрэг үндэсний чуулганы материал. 2017.01.11. Улаанбаатар

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай ЗГ-ын 2012 оны 222 дугаар тогтоол

10

A chain is only as strong as its weakest link

11

БАЯРЛАЛАА