Colo 120215001145-phpapp01

23
Монгол- Туркийн хамтарсан 21-р сургуулийн багш О. Тунгалаг СУРАГЧДЫГ ХЭРХЭН ЗӨВ ҮНЭЛЭХ ВЭ?

Transcript of Colo 120215001145-phpapp01

Page 1: Colo 120215001145-phpapp01

Монгол- Туркийн хамтарсан 21-р сургуулийн багш О. Тунгалаг

СУРАГЧДЫГ ХЭРХЭН ЗӨВ ҮНЭЛЭХ ВЭ?

Page 2: Colo 120215001145-phpapp01

Багш бид сурагчдыг үнэн зөв дүгнэж чаддаг болов уу?

Page 3: Colo 120215001145-phpapp01

Сурагчдыг үнэлэх маш олон арга байдаг. Аль аргыг нь сонгох вэ?

Page 4: Colo 120215001145-phpapp01

21-р зууны багш бид нар орчин цагийн

хүүхдүүдийг шинэ аргаар үнэлэх хэрэгтэй!

Page 5: Colo 120215001145-phpapp01

Үнэлгээний COLO таксономийн арга

Page 6: Colo 120215001145-phpapp01

Яагаад BLOOМ биш COLO таксономийн аргыг сонгох болсон бэ?

Уламжлалт сургалтын тогтолцоонд суралцагсдын мэдлэг, чадвар, хэрэглээг чухалчилсан үнэлгээний тоон хандлага давамгайлж байсан. Энэ нь Блуумын таксономид тулгуурлан суралцагсдын

эзэмшсэн мэдлэг, ойлголт хэрэглээг голлон үнэлж байсан.

Page 7: Colo 120215001145-phpapp01

Багш сурагчийг уламжлалт хэв маягаар дүгнэснээр:

Сурагч багшийн тухай таагүй сэтгэгдэлтэй болох Сурагч багшдаа үл итгэх хандлагатай болох

Page 8: Colo 120215001145-phpapp01

Сурагчид тоон дүнгийн араас хөөцөөлдөх гэх мэт сөрөг үр дагаварууд гарч байна.

Page 9: Colo 120215001145-phpapp01

COLO таксономийн аргын давуу тал:

Өнөөдөр ЕБС- дад бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх

болсноор сургалтын зорилгод томоохон өөрчлөлтүүд гарч байна. Иймд COLO

таксономийн арга зүй нь суралцагчдын цогц чадамжийг үнэлэхэд тохиромжтой ба бага, дунд боловсролын үнэлгээний шинэчлэлд ашиглаж болохоороо давуу

талтай юм.

Page 10: Colo 120215001145-phpapp01

COLO таксономийн

үзэл санаа

Page 11: Colo 120215001145-phpapp01

COLO таксономийн үзэл санаа нь Биг ба Коли нарын “ Суралцагчийн мэдлэгийн бүтэц” судалгааны үр дүн бөгөөд Жан

Пиажегийн оюун ухааны хөгжлийн онолд үндэслэдэг байна.

COLO гэдэг үг нь “ Structure the Observed Learning Outcomes” гэсэн англи үгнүүдийн эхний үсгээс бүтдэг.

Page 12: Colo 120215001145-phpapp01

COLO таксономи нь “ Даалгаварыг хэрхэн гүйцэтгэж байгаагаар нь хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг

үнэлж болно, яаж хийж байгаа нь яаж сэтгэж байгаагийн илрэл” гэсэн

Когнитив сэтгэл судлалын үзэл санаанд үндэслэдэг байна.

Page 13: Colo 120215001145-phpapp01

Тус таксономийн гол үзэл санаа нь суралцагчийн мэдлэг эзэмшилтийн

5 түвшинг ялгасанд оршино.Эдгээр түвшингүүд дараалсан байдаг ба

мэдлэгийн бүтцийн зохион байгуулалтад үндэслэдэг байна.

Суралцагчдын бүтээсэн мэдлэгийг дээрх 5 түвшинд нийцсэн асуулт даалгавараар

илрүүлэх боломжтой гэж үздэг.Улмаар суралцагчийн бичгэн болон үгэн хариултад шинжилгээ хийж, сургалтын зорилтыг ямар түвшинд хэрхэн хангаж

байгааг илрүүлэх боломжтой байдаг байна.

Page 14: Colo 120215001145-phpapp01

Энэ арга нь сурагчид яаж хийж байгаа нь, яаж сэтгэж байгаагийн илрэл гэсэн

зарчимд тулгуурлан, сурагчдын сэтгэн бодохуй хийгээд эзэмшсэн мэдлэг хэр бүтэцчилэгдсэн, эрэмбэ, тогтолцоотой

болсон, тэрхүү мэдлэгийг сурагчид өөрсдөө бүтээсэн үү? гэдгийг 5 түвшин

бүхий асуулт, даалгавраар илрүүлдэг бөгөөд боловсролын олон улсын

үнэлгээний жишиг юм. Үүнд:

Page 15: Colo 120215001145-phpapp01

Суралцагчийн мэдлэг эзэмшилтийн 5 түвшин:

1 • Бүтцийн өмнөх

2 • Энгийн

3 • Нийлмэл

4 • Учир шалтгаант

5 • Хийсвэр

Page 16: Colo 120215001145-phpapp01

Монголын түүхийн сургалтаар сурагчдын сурлагыг үнэлэхэд SOLO (Structure Observed Learning Outcomes) таксономын аргыг хэрэглэх жишээ:

“Монголын үндэсний ардчилсан хувьсгал (1921)”бүлэг буюу нэгж хичээлээр

(дидактик нэгжийг нь томсгосон ) эл түүхэн чухал үйл явдлын тухай сурагчдын

мэдлэг эзэмшилтийг солотаксономын (таксоном гэдэг нь шалгуурын дагуу

ангилах,системчлэх гэсэн утгатай) аргаар үнэлэж үзье!

Page 17: Colo 120215001145-phpapp01

Сурагчдын мэдлэг эзэмшилтийг үнэлэх Солотаксономын 5 түвшин

“Монголын үндэсний ардчилсан хувьсгал |1921| ” нэгж хичээлийг судалсаны эцэст сурагчдын мэдлэг эзэмшилтийг бүтэцчилэн илрүүлж, үнэлэх жишээ:

1

Бүтцийн өмнөх түвшин (Энэ түвшинд сурагчид мэдлэгийн нэг л элементийг ухаарч ойлгосон, ойлголт хоорондын холбоос, утга учир тодорхой бус байна.)

Жишээ 1 : Сурагч Монголд 1921 онд хувьсгал гарсан тухай зөвхөн тоочсон төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл, үнэлгээний даалгаврыг үүнийг л илрүүлэхээр тооцвол,бүтцийн өмнөх түвшний буюу мэдлэгийн нэг л элементийг үнэлэхэд хүрнэ гэсэн үг.

Page 18: Colo 120215001145-phpapp01

2

Дан бүтцийн түвшин (Сурагчдын эзэмшсэн болон бүтээсэн мэдлэг хоорондоо холбоогүй, салангид байдалтай байна, бага хэмжээний мэдээллийг хялбар эзэмшиж чаддаг.)

Жишээ 2 : Энэ хувьсгал ямар нөхцөл, шалтгаанаас гарсан, зорилго, үр дүн нь юу байсан, 1911 оны хувьсгалтай ямар холбоотой байсан зэрэг тухайн мэдлэгийн эдгээр бүтцүүд салангад, хоорондоо бүхэллэг болж холбогдоогүй, дан бүтэцтэй байна. Тухайлбал, 1919 онд Хятадууд Монголын автономийг устгасанаар Монгол улс хятадын нэг муж болж хувирсан учир харийн ноёрхлыг түлхэн унагаах, улсынхаа тусгаар тогнолыг сэргээхийн төлөө тэмцэх, нийгмийн өөрчлөлт хийх зайлшгүй нөхцөл, шалтгаантай тулгарсанаас 1921 оны хувьсгал гарсан зэргээр уг хувьсгалын шалтгаан ба зорилгыг холбон ойлгоогүй байна. Үнэлгээний даалгавар боловсруулахдаа эл онцлогийг тооцох

Page 19: Colo 120215001145-phpapp01

3

Давхар бүтцийн түвшин (Хоорондоо холбоо бүхий хэд хэдэн ойлголтыг ухаарч ойлгосон, ойлголт хоорондын холбоосыг тогтоож чадахуйц байна. Өөрөөр хэлбэл, оюун ухаанд ойлголтын сүлжээ-зураглал үүссэн байна.)

Жишээ 3 : 1921 оны хувьсгалын нөхцөл,шалтгаан,зорилго |харгис дайсныг цэвэрлэх,алдагдсан эрхийг эргүүлэн авах,төр,шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулах,дарлах,дарлагдахын зовлонгүй аж төрөх г.м.|, эхлэл, явц, удирдах болон хөдөлгөгч, дэмжигч хүч, ялалт, үр дүн, зөрчил, нөлөөлөл, сургамж зэрэг тухайн мэдлэгийн эдгээр элементүүдийн хооронд тодорхой холбоос, сүлжээ тогтсон байна.Өөрөөр хэлбэл,эл хувьсгалын тухай бүхэллэг мэдлэгийг бүрдүүлж байгаа энэ 11 элементийг холбоосонд нь илрүүлэх даалгавраар үнэлэх

Page 20: Colo 120215001145-phpapp01

4

Учир шалтгааны түвшин (Ойлголтын тогтолцоо, шалтгаан, үр дагаврын холбоонд бүрдэж, тогтолцоо үүсгэгч холбоо, холбооны мөн чанарыг үнэлж чаддаг байна.)

Жишээ 4: Уг хувьсгалын тухай мэдлэгийн дээрх 11 элемент нь шалтгаан,үр дагавраар холбогдсон бүхэл тогтолцоот мэдлэг болсон байна. Үүнийг тогтолцоонд нь илрүүлэх даалгавар боловсруулах.

Page 21: Colo 120215001145-phpapp01

5

Хийсвэрлэлтийн түвшин (тухайн эзэмшсэн ойлголтод шинэ ойлголт нэмэх, зохиомжлох, бусад мэдлэгийн салбарын ойлголтыг хооронд нь холбож чаддаг. Өөрөөр хэлбэл, мэдлэгийг шинэ нөхцөлд ашиглах чадвартай болох буюу мэдлэгийн элементийг шинэ, хийсвэр төлөвт нэгтгэж чаддаг болсон байна.)

Жишээ 5:1921 оны хувьсгалын тухай тогтолцоот мэдлэгээ шинэ нөхцөлд болон өөр түүхэн үйл явдлыг хийсвэр сэтгэхүйн үйлүүдээрээ үнэлж чаддагийг илрүүлэх даалгаварууд байна.

Page 22: Colo 120215001145-phpapp01

Та COLO таксономийн аргыг хэрхэн ашиглах тухай

сонирхож байвал үнэгүй сургалтанд хамрагдаж

болно.

Page 23: Colo 120215001145-phpapp01

Холбоо барих хаяг: [email protected] гэсэн хаягуудаар

хандаж болохоос гадна 99399029 дугаарын утсаар ярина уу?

23